Тусгай нислэгээр ирэх иргэдийн анхааралд

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-27 15:07:56
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ, Япон улсаас иргэдээ авчрах тусгай нислэгийг дөрөвдүгээр сарын 2, 3-нд хийхээр болсонтой холбогдуулан УОК-ын Шуурхай штабнаас дараах мэдээллийг хүргэж байна.


Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.


Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,

0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 000 төгрөг буюу нийт 630 000 төгрөг байна.


Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.


Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.


Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна. Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.


Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасаж, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана. Мөн тусгай нислэгээр ирэх иргэд тухайн улсдаа коронавирусний халдварын шинжилгээг заавал өгсөн байх шаардлагатай.

Холбоотой мэдээ