Шенгений визээ төлбөргүй сунгуулах боломжтой

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-03-25 16:48:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын орнуудад амьдарч буй монгол иргэн оршин суугаа газрынхаа эрх бүхий байгууллагад хандаж Шенгений визээ төлбөргүй сунгуулах боломжтой талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.


"COVID-19" халдварын улмаас улс орнууд xилээ хааж, олон улсын нислэгээ цуцалж буй. Европын Парламентын Визийн тухай хуулийн 33.1 дэх заалтад "давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн үед богино хугацааны визийг үнэгүй сунгана" хэмээн заасан байна.


Тодруулбал, Шенгений оронд богино хугацааны виз (180 хоног)-ээр зорчсон хугацаа нь 90 хоног хүрээгүй бол визийг үлдсэн хугацаагаар (90 хоног хүртэл нь) сунгуулах, 90 хоног хүрсэн бол байгаа улсынхаа урт хугацааны виз мэдүүлэх боломжтой.


Тухайн улсын эрх бүхий байгууллага виз сунгуулах хүсэлт тус бүрийг судалж, зөвшөөрөл олгоно. (Виз сунгах эрх бүхий байгууллагуудын мэдээллийг эндээс үзнэ үү)

Холбоотой мэдээ