Цахим орчинд хуурамч мэдээлэл тараасан 25 тохиолдлыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-03-25 13:30:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдвартай холбоотой цахим орчинд амны хаалт зарна гэсэн зарын дагуу иргэд их хэмжээгээр захиалга өгч мөнгөө урьдчилан шилжүүлж хохирсон тохиолдол гарчээ. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд худал мэдээлэл тараасан 25 тохиолдлыг шалгаж байгаа аж.

Тухайлбал, “БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д нэгдүгээр сарын 31-ний өдөр “амны хаалт их хэмжээгээр нийлүүлнэ” хэмээн иргэн Б-д санал болгож 8 сая 400 мянган төгрөг шилжүүлэн авч залилсан байна. Мөн цахим сүлжээнд “амны хаалт худалдана” гэсэн зарын дагуу иргэн Г, М нар Герман улс руу энэ сарын 2-ны өдөр 117 сая төгрөг урьдчилан  шилжүүлж залилуулжээ. Иймд иргэд сэрэмжтэй байж, мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулав.

Мөн иргэд бодит бус мэдээлэлд итгэж, нягтлаагүй мэдээллээ бусадтай хуваалцахаас зайлсхийж “Бүү сандар, бүү хуурт, бүү өг” гэсэн  уриатай энэхүү цаг үеийг даван туулахыг уриаллаа.

Холбоотой мэдээ