Асанояма озэки цолтон болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-25 11:08:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо Японы сумо бөхийн холбооноос 2020 оны тавдугаар сарын зуны тэмцээний банцүкэг хэлэлцээд Такасаго дэвжээний Сэкиваке Асаноямад 100 хувийн саналаар Озэки цол олгохыг дэмжсэн байна.


Тус холбооноос Такасаго дэвжээнд элчин төлөөлөгч илгээн Озэки цол олгож байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Ийнхүү Рэйва эриний анхны Озэки болсон Асанояма: “Озэки цолны нэр хүндийг дээдлэж, сумо бөхөө эрхэмлэж, бөхийн шударга ёсыг сахин, бүх чадлаараа хичээн зүтгэх болно” хэмээн амлаж, цолоо хүлээн авсан байна. Тояама мужаас 111 жилийн дараа төрж буй Озэки цолтон болсон Асанояма 26 настай, 188 см өндөр, 177 кг жинтэй юм байна. 

Холбоотой мэдээ