64 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-23 15:32:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил 15 сумын 64 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажил эхлэх гэж байна.

Уг ажилд аймгаас 100 сая төгрөг зарцуулах бол сум бүр тодорхой хөрөнгийг төсөвлөөд байна. Өнгөрсөн жил 80 мянган га талбайд мэрэгч устгалын ажлыг 82 хувийн гүйцэтгэлтэй хийсэн юм.

Өвөрхангай аймгийн газар нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн хөнөөлт мэрэгч тархсан гэх судалгаа бий. Үлийн цагаан нь ургамал тачир сийрэг, зөөлөн хөрстэй, өндөрлөг биш нутагт илүү ихээр тархдаг бөгөөд манай орны тал хээрийн бүс нутаг тэдэнд амьдарч, үржих таатай орчин болдог ажээ.

Холбоотой мэдээ