ОХУ-аас ирсэн 44 иргэнийг Орхон аймагт тусгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Улсын Онцгой комисс, ЭМЯ-ны шийдвэрээр Орхон аймагт ОХУ-аас ирсэн 44 иргэнийг тусгаарлалаа. Дээрх иргэдийн 40-ийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” эмнэлэг, сувиллын цогцолборт, дөрвийг нь БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлалаа.
Тусгаарлалтын байруудыг олон нийтэд анхааруулж мэдээлэх зорилгоор “Тусгаарлалтын бүс” гэсэн мэдээлэл байршуулж Цагдаагийн алба хаагчид давхар хянан ажиллаж байна. Тусгаарлалтад байгаа иргэдэд өдөрт гурван удаагийн хоол, ариун цэврийн хэрэглэл, халуун хэмжигчийг хүн тус бүрт өгчээ. Мөн зөвхөн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан тусгаарлагдсан иргэдтэй харьцаж байна. Тусгаарлалтын 14 хоногийн хугацаанд гарсан зардлыг тухайн иргэд төлнө.

