"Монгол шуудан", "Ард Даатгал"-ын ханш их өсөлттэй байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-03-21 15:29:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 3 дугаар сарын 20-нд I, II, III ангиллын 31 ХК-ийн 108 сая төгрөгийн үнийн дүн бүхий 628.191 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Өчигдөрийн арилжаагаар "Ард Даатгал" (AIC+8.91%) болон "Монгол шуудан"  ХК (MNP+5.03%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-11.35%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-10.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.86 хувиар буурч 18156.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.690.957.527.823.51 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    


Холбоотой мэдээ