Хорио цээрийн дэглэмийг зөрчихгүй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-21 14:50:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас улсын Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага, сүм, хийдүүдэд хяналт, шалгалт явуулжээ. Ингэхдээ эрх бүхий байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар мэдэгдэл тарааж, хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн Сүхбаатар сумын траншей, эзэнгүй орц, хонгил, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн бүлэг, бөөгнөрөл үүсгэдэг цэгүүдэд үзлэг, шалгалт явуулсан аж. Мөн архины хамаарал бүхий иргэдийг тарааж, улсын Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулж, "хорио цээрийн дэглэмийг зөрчихгүй байх"-ыг анхааруулж, хууль, эрх зүйн зөвлөгөө өгчээ. 

Холбоотой мэдээ