ДЭМБ залуучуудад анхааруулга хүргэжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-03-21 09:42:24

ЖЕНЕВ. /BBC/. Шинэ коронавирусээр зөвхөн өндөр настай хүмүүс төдийгүй залуучууд ч мөн халдварлана гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус баасан гарагт анхааруулжээ.


Т.Гебрейесусын хэлснээр, залуучууд уг вируст “ялагдашгүй” биш бөгөөд тэд халдвар авсан тохиолдолд олон долоо хоногийг эмнэлэгт өнгөрөөгөөд зогсохгүй амь насаа алдах эрсдэлтэй аж.


COVID-19” халдвар дэлхийн хэмжээнд 250 мянга гаруй хүнд халдварлаж, 11 мянга гаруй хүн нас барсан байна.


Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь өндөр настай хүмүүс байгаатай холбогдуулан олон орны залуучууд эрүүл мэндийн зөвлөмжийг үл хайхарч байгаа тухай мэдээллүүд гарсны дараа ДЭМБ-ын тэргүүн дээрх мэдэгдлийг хийжээ. 


Улс орнуудад баасан гарагт ямар арга хэмжээнүүд авав?

  • Их Британи: баасан гаргийн оройноос кафе, паб, зоогийн газруудыг хаалаа.
  • АНУ: Мексик, Канадтай залгаа хилийн ихэнх зорчих хөдөлгөөнийг зогсоож, Нью-Йорк муж улсад онцын шаардлагагүй бизнесийн үйл ажиллагааг зогсоолоо.
  • Испани: Засгийн газар чухал шалтгаангүйгээр гадуур явж буй хүмүүсийг армийн эргүүлүүд саатуулна гэж анхаарууллаа.
  • Герман: хүн амын тоогоороо хоёрт жагсдаг Бавари нь хөл хорио тогтоосон анхны муж боллоо.
  • Франц: Парисын төмөр замын буудлуудад цагдаа нар эргүүл хийж, амралтын өдрөөрөө зугаалах гэж буй хүмүүсийн аяллыг албадан зогсоохоор боллоо.
  • Индонез: нийслэл Жакарта хотод даваа гаргаас онцгой байдал тогтоож, цэнгээний газар, кинотеатр болон бусад бизнесийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо. 
Холбоотой мэдээ