Төрийн архивын улсын үзлэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-28 17:59:39

Дорноговь аймагт төрийн архивын улсын үзлэг энэ оны 05 дугаар сарын  05-14-нд болно. Дөрвөн жилд нэг удаа болдог архивын улсын үзлэгт бэлтгэж тус аймаг Ажлын хэсэг байгуулж үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг батлан ажиллаж байна.

Мөн улсын үзлэгийн бэлтгэл ажилд шаардагдах 668 мянган төгрөгийг Архивын тасгийн үйл ажиллагааны орлогоос гарган зарцуулж байгаа аж. Дорноговь аймгийн Архивын тасаг нь архивын бичиг баримтыг стандартын дагуу хадгалж хамгаалах боломж бүхий шинэ байранд 2012 онд нүүж орсон бөгөөд  энэ байр нь хоёр хадгаламжийн сантай, хоёр оффиссын өрөөтэй.

Мөн энэ онд архивын баримт бичгийг сэргээн засварлах лабараторийг шинээр ашиглалтад оруулахаар  ажиллаж байна. Төрийн архивын ажлыг төрийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл, архивын нөхөн бүрдүүлэлт, баримтыг нягтлан шалгах ажлын арга зүй, зохион байгуулалт, архивын баримтын ашиглалт, үйлчилгээ,  архивын цахим сан бүрдүүлэлт, архивын эрдэм шинжилгээ, мэдээлэл-лавлагааны сан, архивын мэргэжил арга зүйн үйл ажиллагаа,архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх мэргэжлийн хяналт гэсэн үндсэн 10 чиглэл, 37 үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ