В.Путин худал мэдээлэлд итгэхгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-19 13:54:41


СЕВАСТОПОЛЬ. /TASS/. Коронавирусний тархалтын талаарх эрх баригчдын өгч буй мэдээлэл үнэн бөгөөд энэ талаарх худал мэдээлэлд итгэх хэрэггүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.


"Коронавирусний тархалтын талаарх үнэн зөв мэдээллийг эрх баригчид нуун дарагдуулахгүй бөгөөд худал мэдээлэлд итгэх хэрэггүй. Эрх баригчдын хийж буй зүйлд хардалт, сэжиг төрүүлж, олныг сандаргахын тулд хэн нэгэн зориуд худал мэдээлэл тарааж байгаа юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.

“Эрүүл мэндийн яамнаас улс орон дахь коронавирусний нөхцөл байдалтай холбоотойгоор хийж буй мэдээллүүд нь бүгд бодитой мэдээллүүд юм. Эрүүл мэндийн яам шуурхай байж цаашид бодитой, бүрэн дүүрэн мэдээллээр иргэдийг хангана. Зарим тохиолдолд иргэд шинж тэмдэг илэрсэн хэдий ч эмчид хандаагүйгээс юмуу коронавирусээр халдварласнаа мэдээгүйгээс эрх баригчид бүрэн дүүрэн мэдээлэл аваагүй байх үе бий. Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн яам, зохих байгууллагууд коронавирусний тархалтын нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж байгаа. Манай улсын иргэд дэлхийн өнцөг булан бүрийг зорьдог учир бид коронавирустэй тэмцэхэд гаргах хүчин чармайлтай нэмэгдүүлэх болно" хэмээн В.Путин мөн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ