Баян-Өлгийд шатахууны үнэ хямдарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-19 10:30:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ сарын 18-ны өдрөөс шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 100-150 төгрөгөөр хямдарлаа.

Тухайлбал, тус аймгийн томоохон ханган нийлүүлэгчдийн нэг “Рысжан” компани АИ-92 бензинийг 100 төгрөгөөр бууруулж 1850 төгрөгөөр, А-80 бензинийг 1750, дизель түлшийг 1950 төгрөгөөр худалдаалж байна.

Бусад шатахуун импортлогч компаниуд үнээ хараахан буулгаагүй ч удахгүй хямдрах аж.

Шатахууны үнэ ийнхүү бууж байгаа нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ болон энэ төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ буурсантай холбоотой хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.  

Холбоотой мэдээ