Дорнодод ноолуур 80 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-19 10:39:33

Дорнод /МОНЦАМЭ/. Эхний ноолуур гарч эхэлсэн энэ үед Дорнод аймагт кг нь 80 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил ноолуурын ханш хямдавтар үнээс эхэлж байгаа, ирэх өдрүүдэд үнэ өснө гэдгийг ХХААГ-аас мэдээлэв.

Жилийн эцсийн тооллогоор тус аймаг 780 мянган толгой ямаа тоолуулснаас борлон самнахгүй учир хамгийн багадаа 10 гаруй тн ноолуур бэлтгэх төлөвтэй байна.
Малчид ямаагаа самнахдаа тарга тэвээрэг сайтайгаас нь сорчилж, хаврын хавсарганд хэцүүдэж мэдэхийг нь үлдээж байгаагаа ярьж байв.

Зүүн аймгуудын ноолуур эрт гардаг, тэр тусмаа нарийн ширхэгтэй, чанарын шаардлагад нийцдэг учир үнэ ханшны хувьд өндөр байдаг онцлогтой. Өнгөрсөн хавар ноолуур кг нь 100 мянган төгрөгөөс эхэлж байсан юм. 

Холбоотой мэдээ