Говь-Алтайн зарим газраар хур тунадас орж, салхины хүч ширүүснэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-19 01:02:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орж, салхины хурд ширүүсэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

Салхи 19, 20, 23-нд зарим үед 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа. Агаарын температур ихэнх хугацаанд дулаарч, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч 21-нээс нийт нутгаар дулаарах төлөвтэй байгаа ажээ.


Холбоотой мэдээ