Бээжинд буусан нислэгүүдийн бүх зорчигчийг 14 хоног тусгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-18 20:19:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" халдвараас сэргийлэх зорилгоор БНХАУ-ын Бээжин хотод олон улсын нислэгээр ирсэн бүх зорчигчийг төвлөрсөн газарт өөрийнх нь зардлаар 14 хоног тусгаарлах болжээ.


Бээжин хотын захиргаанаас гаргасан энэхүү шийдвэрийг энэ сарын 16-наас хэрэгжүүлж эхэлсэн байна. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай зарим зорчигчийг сайтар шалгасны дараа гэрт нь тусгаарлах боломжтой аж. Нисэх буудалд буусан хүмүүс эрүүл мэндийн байдлаа худал мэдээлсэн, үүний улмаас бусдад халдвар тархсан бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мөн анхааруулсан байна.


Ташрамд дурдахад, "БНХАУ-ын Эрээн хотод мөн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор тус хотод ирж буй иргэдийг энэ сарын 13-наас эхлэн 14 хоног тусгаарлах шийдвэр гарган хэрэгжүүлж буй юм.

Холбоотой мэдээ