Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-19 10:11:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хуралдааны явц, шийдвэрлэсэн байдлыг харах олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх үүднээс "www.livecourt.mn" цахим хуудсыг ажиллуулж эхэлжээ. 


Энэхүү систем нь шүүх хуралдаан эхэлсэн, үргэлжилж байгаа, зөвлөлдөж байгаа болон шийдвэрлэсэн байдлын талаарх мэдээллийг сонирхож буй хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн ажилтанд тухайн цаг хугацаанд мэдэх боломжийг бүрдүүлнэ.


Ингэснээр, шүүх хуралдааны талаарх бодит мэдээллийг шуурхай авахын зэрэгцээ тухайн шүүх хуралдааны оролцогчийн хувьд хүлээлт үүсгэхгүйгээр оролцох боломжийг хангах юм.



Холбоотой мэдээ