5.7 сая толгой мал хаваржиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-18 10:46:40

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 5.7 сая толгой мал хаваржиж байна. Тодруулбал, 14 сумын 67 багийн 5311 өрхөд 2.6 сая толгой мал бий гэж ХХААГ-аас мэдээлэв.

Өнгөрсөн өвөл цас зуд бага, өнтэй өвөл болсон учир малчдын хувиараа бэлтгэсэн өвс тэжээлийн нөөц хангалттай. Малчид одоогоор 37 мянган тн өвс буюу нийт бэлтгэсэн хадлангийнхаа 40 гаруй хувийг, мөн нөөцөлсөн тэжээлийнхээ 12 хувийг зарцуулаад байна.

Малын хорогдлын тухайд нийт малын 0.02 хувь нь зүй бусаар хорогджээ. 

Холбоотой мэдээ