Нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан "Нөхөрсөг зочлолт" зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан 28 хүн дүүргийн харьяа ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэдтэй 200 гаруй өрхүүдэд "Нөхөрсөг зочлолт" зохион байгуулав.
Энэхүү "Нөхөрсөг зочлолт"-оор "Гацуурт” ХК-иас хандивласан 2 тонн төмс, 1,6 тонн лууван, сонгино, манжин зэрэг хүнсний ногоог амьжиргааны түвшин бага айл өрхүүдэд тусламж болгож өгсөн байна.
Мөн бага насны хүүхэд, ахмад настныг ахуйн осол гэмтлээс сэргийлэх, дархлаа сэргээх цэгэн иллэг, Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх уламжлалт аргуудыг сурталчлан таниулах ажлыг хийжээ.