Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-03-16 07:19:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 22. Сумъяа гараг. Эрхтний тэнгэрт одтой, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр.

Өдрийн наран 7 цаг 3 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

 

Холбоотой мэдээ