Аймаг, сумын Онцгой комисст тус бүр таван сая төгрөгийг хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-13 12:43:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Наранмандал интерпрайзес" ХХК-ийн удирдлагууд Баянхонгор аймгийн Онцгой комисс болон Баян-Овоо сумын Онцгой комисст тус тус таван сая төгрөг хандивлалаа.

Орон нутгийн онцгой комиссын үйл ажиллагааг дэмжих зорилгоор ААН, байгууллага, иргэд сайн дураараа хандивын үйл ажиллагааг өрнүүлж онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж буй. Энэ үйл ажиллагааг тус компанийн зүгээс дэмжин ийнхүү хандив өргөжээ.

Компанийн хувьд 2020 оны нэгдүгээр сараас сул зогсолт хийгээд байгаа ба “Наранмандал интерпрайзес” ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Фишер, улс хариуцсан захирал Ричард Сауэр нар компанийнхаа ажилтнуудыг төлөөлж хувийн зүгээс хандив өргөж байгаа аж. Хандивын батламжийг тус компанийн орон нутгийн ажилтнууд аймаг, сумын онцгой комисст өнөөдөр гардуулж өгсөн юм.

Холбоотой мэдээ