Албан байгууллага, иргэд хандив тусламж үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-12 12:08:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хандив, дэмжлэг үзүүлэхийг ард иргэдэд хандан энэ сарын 5-ны өдөр уриалсан.

Уг уриалгыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй дэмжиж, аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, МСҮТ, Өлгий сумын тавдугаар бүрэн дунд сургууль, "Елан фарм", "Ажар" эмийн сан, "Монос Баян-Өлгий", "Энхийн сүүдэр", "Цомбо" компаниуд, аймгийн ИТХ-ын ажлын алба, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн аймаг дахь салбар зөвлөлүүд мөнгөн болон эд материалын дэмжлэг үзүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл дээрх байгууллагууд дээр нэмж сүүлийн өдрүүдэд Өлгий сумын дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн багш, ажилчид 3 сая 180 мянган төгрөг, "Ник-Петровис" компани 500 мянган төгрөгийн үнэ бүхий шатахуун, Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын хамт олон нэг сая төгрөг, Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон 700 мянга, Цахилгаан шугам сүлжээний газрын ажилтан, албан хаагчид 2 сая 40 мянган төгрөг, иргэн Б.Еркехулан 100 мянган төгрөгийн хандивыг тус тус өргөсөн байна.

Харин хараахан хандив өргөж амжаагүй иргэд, албан байгууллагууд мөнгөн тусламжаа Төрийн сан дахь 100020031401 тоот дансанд /хүлээн авагч: Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар/ шилжүүлэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ