Ард иргэдэд хандсан зөвлөмж гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-11 11:46:51

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар Монгол Улсад бүртгэгдэж, халдвар авсан Франц улсын иргэний нэгдүгээр хавьтал болох Англи улсын иргэн Увс аймагт ирсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн ард иргэдэд хандан дараах зүйлсийг мөрдлөг болгохыг анхаарууллаа. Үүнд:

1. Олон нийтийн газраар явахгүй байх.

2. Амны хаалтыг тогтмол зүүх.

3. Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх.

4. Гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээг хийх.

5. Гар утсыг спиртэн суурьтай гар ариутгагчаар арчих, цэвэрлэх.

6. Хоол хүнсийг бүрэн гүйцэд боловсруулан хэрэглэх.

7. Үхсэн мал, амьтны сэг зэмтэй харьцахгүй байх.

8. Архи, согтууруулах ундаа нь дархлааг бууруулдаг тул хэрэглэхгүй байх.

9. Ажил амралтаа зохицуулах, дасгал хөдөлгөөн хийх.

10. Эрүүл мэндийн яам болон эмнэлгийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг байнга тогтмол хэрэгжүүлэх.

11. Цахим орчинд тархаж буй худал хуурмаг мэдээлэлд автахгүй, цааш түгээхгүй байх.

12. Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэг дээр шууд очихгүйгээр аймгийн Нэгдсэн Эмнэлгийн 7045103 утсанд болон харьяа ЭМТ-ийн утсанд холбогдон зөвлөгөө заавар авах хэрэгтэй байна. 

Холбоотой мэдээ