Б.Чинзориг Амманаас хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-11 07:09:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йорданы нийслэл Амман хотноо үргэлжилж буй Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний 8 дахь өдөр /2020.03.10/ мөнгөн медалийн төлөө 63 кг-д Б.Чинзориг, Узбекистаны боксчин Абдураимов Елнуртай хүч үзэж 3:2 /29:28, 29:28, 28:29, 27:30, 28:29/-оор хожигдож хүрэл медаль хүртэхээр болов.


Ийнхүү Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Монголын боксчдоос “Токио-2020” олимпын эрх авсан анхны тамирчин болов. Монголын боксын шигшээ багийн 2 дахь эрхийн төлөө эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ /2020.03.11/ Ираны боксчин М.Сеидшахинтай хүчээ сорино. Түүний тоглолт  өнөөдөр үдээс өмнөх 10 дахь тулаан байх юм.


Ташрамд дуулгахад, энэ удаагийн тэмцээнээс хөнгөн жинд эхний 6, дунд жинд эхний 5, хүнд жинд эхний 4 байрт шалгарсан тамирчдад “Токио-2020” олимпын рингэд тулалдах эрх олгоно. Харин Амманд азгүйтсэн боксчид Парис хотноо тавдугаар сард цугларч, олимпын наадамд хүч сорих үлдсэн эрхийг авахын төлөө тулалдах юм байна.

Холбоотой мэдээ