Хугацаа хэтэрсэн зээл 4 тэрбум болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 09:25:45

Булган аймгийн хэмжээнд иргэд аж ахуй нэгжид 22 тэрбум төгрөгийн зээл гаргаад байгаагаас чанаргүй зээл 2 тэрбумд хүрчээ. Харин хугацаа хэтэрсэн зээл 4 тэрбум байна.

Нийт  27742 иргэн зээлтэй байна. Орон сууцанд амьдардаг 415 айлаас 180 очим нь ипотекийн 8 хувийн зээлд хамрагджээ. Энэ тухай тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд мэдээллээ. Одоогийн байдлаар Хаан, Хас, Капитал, Төрийн банкууд үйл ажиллагаа явуулж байна.

Мэдээллийн үеэр 5 хувийн зээлд хэрхэн хамрагдах боломж байгаа талаар төрийн албан хаагчдад танилцууллаа.

                                                                                                                          П.Батням

 

 

Холбоотой мэдээ