Хонконгийн хөрөнгийн биржийн байдал тогтворжжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-03-10 15:36:40

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Дэлхийн хөрөнгийн зах зээлд томоохон уналт болсны дараа Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг үнэт цаасны ханш өсөж эхэлжээ. Мягмар гаргийн арилжаа эхлэхэд “Hang Seng” индекс 245 нэгж буюу 0.98 хувиар өсөж, 25285 нэгж болсон байна.


Хонконгийн хөрөнгийн биржийн нэгдүгээр самбарт арилжаалагддаг 50 хувьцааны 48-ынх нь ханш өсжээ. Гэвч ихэнх нь өмнөх өдрийн алдагдлаа нөхөж чадаагүй байна.  


Одоогийн байдлаар үл хөдлөх хөрөнгө, биотехнологийн болон электрон системийн эд анги, тоглоом үйлдвэрлэгч компаниудын хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр хамгийн их эрэлттэй байгаа аж. Ухаалаг гар утасны камерын линз үйлдвэрлэгч, Хятадын томоохон компани болох “Sunny Optical Technology”-гийн хувьцаа 2.5 хувиар өссөн байна. Харин тээврийн компаниуд, Хятадын автомашины үйлдвэрлэлийн компаниуд, Макао дахь мөрийтэй тоглоомын оператор компаниудын хувьцааны ханш буурчээ.


Хонконгийн шинжээчдийн үзэж байгаагаар, ойрын үед хөрөнгийн зах зээл дэх нөхцөл байдал урьдчилан тааварлашгүй, хүчтэй савлагаатай байх аж.


Холбоотой мэдээ