"Маша ба Баавгай" хүүхэлдэйн киног Хятадын төв телевизээр гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /RIA Novosti/. Оросын “Маша ба Баавгай” цуврал хүүхэлдэйн киноны хоёр бүлгийг Хятадын төв телевизийн хүүхдийн сувгаар үзүүлэхээр болсон тухай “Animaccord” компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Одоогоор байдлаар уг хүүхэлдэйн кино 39 хэл дээр орчуулагдаж, дэлхийн 150 гаруй оронд гарч байгаа юм. “Animaccord” компани цуврал хүүхэлдэйн киноныхоо “Машагийн дуунууд” гэдэг нэртэй дөрөвдүгээр бүлгийг 2019 оны зун гаргасан билээ.
"Маша ба баавгай" цувралын нэг, хоёрдугаар бүлгийг телевизийн CCTV компанийн “CCTV14” сувгаар гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн толилуулах аж. Оросын хүүхэлдэйн киног Хятадын телевизээр гаргахаас өмнө “Xigua Video” аппликейшнээр тус улсын шинэ жилийн өмнөхөн үзүүлжээ.