Хөл хориог чангатган ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-10 13:44:00

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын шуурхай штаб өнөөдөр хуралдаж, сумын нутаг дэвсгэрт хөл хориог чангатган ажиллахаар боллоо.

Хорио цээрийн дэглэм тогтоосон энэ өдрүүдэд буюу энэ сарын 10-ны 08.00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07.00 цаг хүртэл ямар ч нэвтрэх бичиг, зорчих бичиг олгохгүйгээр суурин газруудаас орох, гарах бүх хөдөлгөөнийг хаасан байна. Үүнтэй холбогдуулан зүүн бүсийн Эвт худалдааны төв, нийтийн хоолны газруудын үйл ажиллагаа, нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож, архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.


Иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, хүүхдүүдийг гэрээс гарахыг хориглох, хөл хорио, дэглэм зөрчихгүй байхыг анхааруулав.
Улс, аймаг, сумын Онцгой комисс, холбогдох байгууллагууд шаардлагатай бүх арга хэмжээг авч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа тул иргэд та бүхэн тайван байж, амны хаалтаа зүүн, гараа байнга угааж байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ