“COVID-19” халдвартай франц иргэний биеийн байдал хэвийн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-10 12:45:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэнээс шинэ коронавируст халдвар илэрсэн юм. Тус иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарлаж байгаа бөгөөд 36.7 хэмийн халуунтай биеийн байдал хэвийн хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр онцлов.

Тэрбээр, COVID-19”  халдвар илэрсэн Францын иргэн энэ сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод ирж 6-ны өдөр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр Дорноговь аймагт очсон. Өнөөдөр өглөө 06.00 цагийн үед ХӨСҮТ-өөс мэргэжлийн эмч нарын багт зөвлөгөө өгч, тандалт судалгаа хийлгэхээр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Тус баг замдаа явж байгаа. Бидэнд ирсэн мэдээллээр тус иргэний биеийн халуун 36.7 буюу хэвийн, бие нь зовуурьгүй байна гэсэн. Тухайн байрлаж буй газрыг эмнэлгийн тоног төхөөрөмж, хүчилтөрөгчөөр маш сайн хангасан. Одоогоор өвчтөнд вирусний эсрэг эмчилгээ хийж байна” гэв.


Мөн "Москва-Улаанбаатарын онгоцоор 59 зорчигч ирснээс ХӨСҮТ-д 1 хүнийг тусгаарлаж, 5 хүнийг ажиглалтад авсан.  "Асралт мед" эмнэлэгт 26 иргэнийг тусгаарлаад байна. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 175 зорчигч ирсэн. Тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор орж ирсэн галт тэрэгнээс 25 хүнийг тусгаарласан. Үүнээс 5 иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт, 20 хүнийг  "Оюут" эмнэлэгт тусгаарлаж байна. Дархан-Уул аймагт нийт 62 хүнийг тусгаарлан ажиглалтад аваад байгаа юм. Нэгдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэл 934 хүнийг ажиглалтад авсан. Одоогоор 514 хүн байна. Түүнчлэн 264 тохиолдлыг сэжигтэй гэж үзэн шинжилгээ хийж,  нэг хүний онош батлагдсан" гэсэн мэдээлэл өглөө.

П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ