Хар толгойд хатуу хучилттай зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 16:40:31

Увс аймгийн Тариалан сумын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт очиж Турк болон ТИКА олон улсын байгууллагын төлөөлөгч нартай уулзсан байна.

Ингэснээр тухайн сум боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр ТИКА олон улсын байгууллагаас дэмжлэг авах, мэргэжилтэй ажилчид бэлтгэх, жижиг дунд үйлдвэр оруулж ирэх, сумынхаа дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг ажлыг хамтарч хийхээр тохиролцжээ. Мөн Ховд-Улаангом чиглэлийн хар замыг Тариалан сумын нутаг Хар толгойгоор дайруулж өнгөрүүлэхээр болсон байна.

Увс аймгийн Тариалан сумын нутагт орших хотон ястнууд нь мусламан шашинтай билээ.

 Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ