Улаанбурхны 150 орчим тохиолдол бүртгэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 16:18:42

Булган аймгийн хэмжээнд халдварт  улаанбурханы 150 тохиолдол бүртгэгдээд байна. 2016 оны 02 сарын 16 – аас анхны тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн бага нь 3 сартай нярай, ахмад нь  53 настай иргэн ажээ.

Нийт өвчлөлийн 20 орчим хувь нь 0 – 11 сартай хүүхэд байгаагаас 8 нь уушгины хатгаа давхцаж хүндэрсэн байсан боловч өнөөдрийн байдлаар эмчлэгдээд эрүүл болсон байна. 

“Гэр бүлд өвчлөл гарахад тухайн гэр бүлд байгаа 06–08 сартай хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ төрсний дараах, 09 сартай, 2 настайд хийгддэг, мөн 2008, 2013, 2015 онуудад хийгдсэн нэмэлт дархлаажуулалтанд бүрэн гүйцэт хамруулаагүй. Өнөөдөр өвдөж байгаа хүүхдүүдийг судлаад үзэхэд дээрх вакцинуудын аль нэгэнд хамрагдаагүй, вакцин хийгдэх өдөр цэцэрлэг сургуульдаа ирээгүй байгаад нөхөж хийлгээгүй хүүхдүүд өвчлөлд илүү өртөж байна. Дээрх товлолт вакцинуудыг бүрэн тунгаар нь авсан хүүхдүүд аав ээж болцгооно, гарсан хүүхэд нь 06 сар хүртлээ өвдөх эрсдэл нь бага байдаг юм   гэдгийг эцэг эхчүүдэд анхааруулж хэлмээр байна” гэсэн мэдээллийг Булган аймгийн ЭМГ–ын эмч, мэргэжилтэн хэллээ.

Вакцин тарилгад манай аймаг  жилдээ 57 сая төгрөг төсөвлөж зарцуулдаг юм байна.

                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ