“Grand Princess” хөлөг онгоц дээрх 21 хүнээс коронавирус илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН.
/TASS/. “Grand
Princess” хөлөг онгоцон дээрх зорчигч, хөлгийн багийн гишүүд багтсан 3500 гаруй
хүний 21-ээс нь коронавирус илэрчээ. Энэ тухай АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майкл
Пенс мэдэгдсэн байна.
“Шинжилгээнд нийт 46 хүн хамрагдсан бөгөөд үүнээс хөлгийн багийн 19 гишүүн,
2 зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол 24 хүний шинжилгээ хариу сөрөг
гарсан. 1 хүний хариу тодорхойгүй байна. Бид хөлөг онгоцон дээр байгаа бүх
хүнийг шинжилгээнд хамруулна. Шаардлагатай тохиолдолд бид хөлгийн багийн 1100
гишүүнд хөл хорионы арга хэмжээ авна. Ингэхдээ тэднийг хөлөг онгоцонд байлгахаар
төлөвлөж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Одоогоор “Grand Princess” хөлөг онгоцон дээр 2422 зорчигч, 1111 хөлгийн багийн
гишүүнийг оролцуулаад нийт 3533 хүн байгаа аж.