Хулгана, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-03-06 07:25:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 6. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 11. Сугар гараг. Найралт эх одтой, Хоёр хар мэнгэтэй шар бич өдөр.


Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Холбоотой мэдээ