БНХАУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэнийг шилжүүлэн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-05 16:46:53
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дөрвөд хошууны Улаанхуагийн нутагт хууль бусаар оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г-г БНХАУ-аас албадан гаргуулах хүсэлтийг Гадаад харилцааны шугамаар ирүүлжээ.

Энэ дагуу хоёр улсын хил хамгаалах байгууллагууд хэлэлцэн тухайн иргэнийг өнөөдөр Монгол Улсын хилээр нэвтрүүллээ.


Иргэн Г-ийн биеийн халууныг нь хэмжин эрүүл мэндийн мэдүүлэг авч, тандалт хийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт ажиглалтад шилжүүлээд байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ