Хоригдол эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-23 15:48:43

ЛОНДОН. /ВВС/. Дэлхийн хэмжээнд 700 мянга гаруй охид, эмэгтэй шоронд хоригдож байна.

Лондонд төвтэй “Эрүүгийн байцаан шийтгэх эрхзүйн бодлогын судалгааны хүрээлэн”-гийн явуулсан судалгааны тайлангаас үзвэл, 2000 оноос хойш эмэгтэй хоригдлуудын тоо 50 хувиар өсчээ.

Эмэгтэй хоригдлуудын бараг тал хувь нь ердөө гурван улсад, тодруулбал АНУ, БНХАУ болон ОХУ-ын шоронгуудад хоригдож байна.

219 улс даяар явуулсан судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийн уг тайланг гаргажээ.

Шоронд хоригдож буй охид, эмэгтэйчүүдийн тоо үүнээс ч өндөр байж магадгүй гэж судлаачид хэллээ. Учир нь зарим улсын, тухайлбал, БНХАУ-ын өгсөн мэдээлэл бүрэн бус аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд