Монголын 3 боксчин Амманы рингэд эхний тулаанаа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йордан улсын нийслэл Амман хотноо Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээн 3 дахь өдрөө үргэлжилж Монголын 3 боксчин эхний тулаанаа хийнэ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 63 кг-д Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Папуа шинэ Гвинейн, 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ Сири улсын, 81 кг-д ОУХМ Н.Шинэбаяр Вьетнамын тулаанчидтай тус тус тулалдахаар оноолт таарсан байна.