"BMW" шинэ логогоо танилцууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани шинэчилсэн логогоо танилцууллаа.
“Энэ бол шинэ эринд зориулсан шинэ лого” гэж “BMW” компанийн “Instagram” хуудсанд гарсан мэдээлэлд онцолсон байна. Уламжлалт хар эмжээрийг хассан логогоо тус компанийхан “Concept i4” загварын автомашиндаа суурилуулжээ.
“BMW” нь "харилцааны брэнд", харин шинэ лого нь нээлттэй, ил тод байдлыг бэлгэдэх ёстой гэж тус компанийн дэд ерөнхийлөгч Йенс Тимер хэлсэн байна. Тус компани өмнө нь 1997 онд логогоо шинэчилж байжээ.