Замын-Үүд боомтын нүүрсний экспортыг сэргээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-05 15:25:26
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК түр зогсоогоод байсан нүүрс, газрын тосны экспортыг энэ сарын 15-наас эхлүүлэх шийдвэр гаргасан ч бэлтгэл хангагдсан бол заавал 15-ныг хүлээх шаардлагагүй гэж үзсэн. Тэгвэл Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашинууд халдваргүйжүүлэлт, ариутгалын холбогдох шаардлагыг ханган БНХАУ руу гарч эхэлжээ. 


Тодруулбал, гуравдугаар сарын 4-нөөс Замын-Үүд авто боомтын экспорт эхэлж, 1500 тн нүүрс гаргасан байна. Харин төмөр замаар гуравдугаар сарын 1-нээс хойш 25 мянган тн нүүрс экспортлоод байна гэж ГЕГ-аас мэдээллээ.


Өнгөрсөн оны эхний хоёр сард Замын-Үүд боомтоор 104 мянган тн нүүрс экспортолсон бол, энэ оны эхний хоёр сард 392 мянган тн нүүрс экспортолжээ. Тус боомтоор нүүрснээс гадна зэс, жонш, цайр зэрэг баяжмалыг бага хэмжээгээр экспортолдог.

Холбоотой мэдээ