Францад “Тахал” романы борлуулалт эрс өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС.
/TASS/.
Анх 1947 онд хэвлэгдэн гарч байсан зохиолч Альбер
Камюгийн “Тахал” романы борлуулалт Францад 4 дахин нэмэгджээ.
Францад коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай
мэдээлэл гарах үед “Тахал” романы худалдан авалтын тоо дээд цэгтээ хүрч,
өнгөрсөн оны эхний дөрвөн долоо хоногт 450 хувь борлуулагдсан ном энэ
жилийн мөн үед 1700 хувь борлуулагдсан байна.
Аливаа уран зохиолын бүтээлийн худалдан авалтын өсөлт нь нийгмийн сэтгэл санааны байдалтай салшгүй холбоотой байдгийг “BFM” телевиз цохон тэмдэглэжээ. Тухайлбал, Парис хотод 2015 оны 11 дүгээр сард 130 хүний амийг авч одсон цуврал террорист халдлага болж байсан юм. Энэ халдлага болсны дараа зохиолч Эрнест Хэмингуэйн Парис дахь аж амьдралын дурсамжийн тухай “Үргэлж чамтай хамт байдаг баяр” хэмээх номын борлуулалт өссөн аж.