Хоногт 83 мянган тээврийн хэрэгсэл хот хооронд зорчжээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-03-04 11:04:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот хооронд зорчих автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг нээснээс хойш буюу энэ сарын 3-ны өглөөний 06:00 цагаас 4-ний өглөөний 09:00 цаг хүртэл улсын хэмжээнд нийт 83 925 тээврийн хэрэгсэл, 305 302 зорчигч хяналтын товчоодоор нэвтэрчээ.

Үүнээс, орон нутгийн хяналтын товчоодоор 32.8 мянган тээврийн хэрэгсэл, 125.8 мянган зорчигч гарч, 17.9 мянган тээврийн хэрэгсэл, 68.6 мянган зорчигч орсон байна.

Энэ хугацаанд улсын хэмжээнд 105 хяналтын постод Мэргэжлийн хяналтын байгууллагын 166 албан хаагч 24 цагаар ажиллаж, “Зорчигчийн асуумжийн хуудас” бөглүүлэн ачаа тээшинд шалгалт хийжээ.

Холбоотой мэдээ