Боксчид Амманд олимпын эрхийн төлөө тулалдаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-03 14:42:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йордан улсын Амман хотноо өнөөдөр /2020.03.03-11/ эхэлж байгаа боксын Ази, Номхон далайн орнуудын Олимпын эрх олгох тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид хүч, ур чадвараа сорино.


Коронавирусний халдвараас болж БНХАУ-ын Ухань хотоос Амман хотод шилжүүлсэн тус тэмцээнд Монгол Улсаас ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадам, Ази тивийн аварга, ОУХМ Э.Цэндбаатар тэргүүтэй 13 тамирчин “Токио-2020” олимпын эрхийн төлөө тулалдахаар очсон юм.


Ташрамд дуулгахад, Амман хотноо баасан гарагт буюу гуравдугаар сарын 6-нд Олон улсын боксын холбоо /AIBА/-ны Ази тивийн форумыг зохион байгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ