Эрсдэлтэй бүсээс ирсэн 22 зорчигчийг тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-03-03 14:04:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай, өнөөдөр өглөөний нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан 7 хүнийг ХӨСҮТ, 9 хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгчээ.

Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн 6 зорчигчийг тусгаарласан байна. Тэдний 5 нь Монгол улсын, нэг нь Япон улсын иргэн аж.

Халдварт өвчний дэгдэлт өндөр бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн тул ийнхүү тусгаарлаж, тандалтын арга хэмжээ авч байна гэж МХЕГ мэдээлэв.

Холбоотой мэдээ