АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо зургаа болжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-03-03 07:54:37

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Вашингтон муж улсад коронавирусний халдвар авсан дөрвөн хүн даваа гарагт нас барснаар уг халдварын улмаас тус улсад нас барсан хүний тоо зургаа болжээ.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 102 хүрчээ. Тэдний 48 нь бусад орноос нүүлгэн шилжүүлсэн иргэд бол үлдсэн 54 тохиолдол нь 11 муж улсад бүртгэгдсэн байна. 


Тэдгээрийг дурдвал, Аризона, Висконсин, Массачусетс, Нью-Йоркт тус тус нэг, Флорида, Род-Айлендэд тус тус хоёр, Орегонд гурав, Иллинойст дөрөв, Вашингтонд 18 /6 хүн нас барсан/, Калифорнид 20 тохиолдол бүртгэгджээ.

Холбоотой мэдээ