ОБЕГ-ын Тэргүүн дэд даргаар П.Баттогтохыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-27 11:30:22

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар ОБЕГ-ын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Штабын даргаар Онцгой байдлын хурандаа П.Баттогтохыг томилов.

Онцгой байдлын хурандаа П.Баттогтох нь Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн захирлаар ажиллаж байв. Мөн үүнээс гадна Онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагаа, дотоод сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан дэд даргаар, Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянг Захиргаа удирдлага, боловсон хүчний нөөц, аюулгүй байдал, дотоод асуудал хариуцсан дэд даргаар тус тус томилжээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ