ДЭМБ-ын зөвлөх баг манай улсад ажиллаж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-03-02 16:54:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын зөвлөх баг "COVID-19"-ийн эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр манай улсад өнөөдрөөс ажиллаж байна.

Энэ хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажиллах юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн болон яамны удирдлагууд ХӨСҮТ-д ажиллаж байгаа ДЭМБ-ын зөвлөх багтай өнөөдөр цахимаар холбогдож, цаашид манай улсад ажиллах хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаарх мэдээллийг сонслооТус зөвлөх баг энэ сарын 11-нийг хүртэл ажиллах юм.


Холбоотой мэдээ