Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-01 16:52:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргасан байна.


Уг мэдэгдэлд "Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор салбар болон орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо тухайн иргэнийг заавал оролцуулахгүй амбулаторийн карт, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний дүн, эмнэлэг хяналтын комиссын саналыг үндэслэн цахим болон бичиг баримтад тулгуурлан сунгахаар болжээ. Харин шинээр тогтоолгож байгаа тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд төрөлжсөн мэргэжлийн эмч танилцуулж, шийдвэрлүүлэх бөгөөд энэ зохицуулалт 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэрэгжинэ" хэмээн мэдэгджээ.


Холбоотой мэдээ