Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2020-02-28 06:54:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2020 оны 2 дугаар сарын 28-ны 8-20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 12-17 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
Холбоотой мэдээ