БАЯНХОНГОР: Үзэсгэлэн худалдаагаар 100 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Намрын ногоон өдрүүд-2025” үзэсгэлэн худалдааг аймгийн төвд гурав хоногийн турш зохион байгуулж, 13 сумын 80 иргэн, аж ахуй нэгжүүд 100 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу шилдгүүдээ тодруулахад, "Шилдэг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч"-ээр Шинэжинст сумын Эхийн гол багт помидор, газрын алим зэрэг жимс тариалж, "Жинчин" хоол амтлагч үйлдвэрлэгч Т.Батжаргал, Баянхонгор сумын Бумбатад хүнсний ногоо болон нарийн ногоо тариаланч Ц.Ганбаатар нарыг шалгаруулсан байна.
Тэгвэл "Шилдэг хүнс үйлдвэрлэл эрхлэгч"-ээр Баянхонгор сумын иргэн О.Хонгорзул /“Агь үр” ХХК-ийн хөрөнгийн талх/, "Шилдэг хоршоо, шилдэг үйлдвэрлэгч"-ээр Баянхонгор сумын “Тоонот Сёо” хоршоо /нэхмэл бүтээгдэхүүн/, "Онцлох шилдэг бүтээгдэхүүн"-ээр Баянлиг сумын иргэн М.Сувдмаагийн үйлдвэрлэсэн Ингэний сүүн чихэр тус тус шалгарчээ.
Үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, ХХҮГ зэрэг байгууллага хамтран жил бүр зохион байгуулж байна.