Эмч нар тайван жагсаал зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 08:17:50

Эмч нарыг 20 – 80 сая төгрөгөөр торгох болсон хуулийн зүйл заалтыг эсэргүүцэн Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нар өчигдөр тайван жагсаал зохион байгууллаа. 

Тэд “Өнөөгийн нийгэмд эмч нар нойр хоолоо хасаж шөнө өдрийн ээлжинд гарч байна, авч байгаа цалин бага, алхам тутамдаа асар их сонор сэрэмжтэй, мөн хөдөө сумдын эмч нар бол хүнд нөхцөлд 2 – 3 хүний ажлыг зэрэг хийж байгаа, бидний байгаа нөхцөл боломжоос хэд дахин давсан торгууль ногдуулж байна, гадаадын өндөр цалин авдаг хүмүүсийн торгуулийн хуулийг хуулбарлаад бидэнд тулгаж байна, эмч хү хүний алтан амийг аварья гэж ажилладгаас бус санаатайгаар хүн хохирооё гэж хэзээ ч ажилладаггүй” зэрэг гомдол саналыг хэлж байлаа.

Мөн, Эхний ээлжинд тайван замаар жагслаа. Дараагийн удаа нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол эсэргүүцлийн аргаа өөрчилж, үргэлжлүүлэн тэмцлээ үргэлжлүүлэх гэнэ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгээс тус хуулийг эсэргүүцэн 5 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулагдаад байна. Өнөөдрийн тайван жагсаалд НЭ – ийн болон аймгийн төвийн ӨЭМ – ийн  төвийн 120 гаран эмч сувилагч, эмнэлэгийн ажилтнууд оролцлоо. Дахин тэмцэхээр бол  сумдын эмч ажилтнуудаа элсүүлэн тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ