Сар шинийн баярын өдрүүдэд 20 дуудлага хүлээн авчээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-02-27 20:12:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд Дундговь аймгийн Цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 20 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй хоёр, зөрчлийн шинжтэй найм, бусад төрлийн 10 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Харин өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгжээс нийт 23 дуудлага, мэдээлэл ирснээс 7 нь гэмт хэргийн шинжтэй, 5 нь зөрчлийн шинжтэй дуудлага байсан бөгөөд энэ жил гэмт хэргийн шинжтэй зөрчил буурсан ажээ.

Цагаан сарын баярын өдрүүдэд согтуугаар зөрчил гаргасан гурван хүнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй согтолттой явсан 4 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Аймгийн төвд өдрийн эргүүлд давхардсан тоогоор 37 алба хаагч 148 хүн/цаг, оройн эргүүлд 39 алба хаагч 156 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн байна. 

Холбоотой мэдээ