Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 тохиолдол бүртгэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-27 14:17:00

Ховд /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд Ховд аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил ямар түвшинд байсан талаар тодруулав. 

Баярын өдрүүдэд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд зөрчлийн шинжтэй 17 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэртээ агсам согтуу тавьсан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил дийлэнх хувийг эзэлж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 тохиолдол бүртгэгдсэн аж.

Шинэ короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу хөл хорио тавьсантай холбоотойгоор сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил бага гарсан. Өмнөх жилийн сар шинийн өдрүүдтэй харьцуулахад гэмт хэрэг, зөрчил 46.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ